Монголын авиакомпани олон улсын нээлттэй тендерт ялалт байгууллаа

томас эйрМонголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ. Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Survey India-аас өнгөрөгч нэгдүгээр сард зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шаттай тендерт дэлхийн 7 улсын 10 гаруй компани өрсөлдсөн байна. Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Монгол зэрэг орнын авиакомпани энэхүү тендерт өрсөлдсөнөөс Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Томас Эйр” ХХК шалгарсан байна.

2013 оны борооны улирлын үед Энэтхэгийн Уттаракханд мужийн дэд бүтэц болон хот байгуулалтад нэлээд хохирол учирсны улмаас Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нурууны урд хэсгээр хот байгуулалт, төмөр зам, хурдны замын нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс олон улсын авиакомпаниудын дунд нээлттэй тендер зарласан бөгөөд Монголын “Томас Эйр” компани ялалт байгуулж чадсан байна. “Томас Эйр” ХХК бол бага оврын агаарын хөлөгтэй Монголын долоон авиа компанийн нэг юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Төрсөн сараар нь шинжих нь

1-р сард төрөгсөд • Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай • Хүнд заах хүнээс заалгах дуртай …