”Монгол шилтгээн”-д дэлбэрэлт болж хүний хөл тасаржээ

mongol-shiltgeenГачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн” ХХК-ийн байранд дэлбэрэлт болжээ. Тодруулбал, энэ сарын 9-нд “Монгол шилтгээн” амралтын газарт ажиллаж байсан гурван хүн дэлбэрэлтэд өртөж, 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарсан байна. Мөн 59 настай ажилтан Б-ийн зүүн гар хугарч, 35 настай залуугийн толгойд хүнд гэмтэл учирсан байна. “Монгол шилтгээн” амралтын газрын нам даралтын зуух дэлбэрснээс гурван иргэн хүнд гэмтэж, нэг нь Цэргийн госпитальд, нөгөө хоёр нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна.

“Дэлбэрэлтийн улмаас өвдөгнөөсөө доош хөл нь тасарсан 54 настай эрэгтэйн бие тун тааруу байна. Харин нөгөө хоёр өвчтөний бие харьцангуй сайжирч байна гэж эмч нар мэдээллээ. Ослын шалтгаан нь одоогоор баттай тодроогүй байгаа ч компанийн бохирын худаг хөлдсөнийг гэсгээхээр зөөврийн хийн даралтад тогоо ажиллуулж байх үед тогоо нь дэлбэрсэн” гэж холбогдох газраас мэдээлсэн байна. Хийн даралтат зуухыг ажиллуулах үедээ хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн байж болзошгүй тухай хүмүүс ярьж байгаа юм. Удахгүй “Монгол шилтгээн”-д болсон ослын шалтгаан тодорхой болж, буруутан нь хариуцлагаа хүлээх байх гэж найдаж байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …