Харумафүжи мэргэжлийн сумогийн анхны магистр болно

aphbp7gat560k5pgvge21218oЯпоны мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Токио Хосэй их сургуулийн хуулийн ангийн магистрт суралцахаар болжээ.

Ингэснээр тэрээр Японы мэргэжлийн сумо бөхийн анхны магистрант ёкозуна болж байгаа аж.

Хурц аварга Харумафүжи Д.Бямбадорж дөрөвдүгээр сарын 7-нд оюутны үнэмлэхээ гардан авч, хичээлдээ явж эхлэх юм. Тэрээр Хосэй их сургуулийн Токио дахь салбарт даваагаас баасан гариг хүртэл орой, бямбад өдөр хичээлдээ явж байх юм байна.

Дашрамд дурьдахад, Харумафүжи өнгөрөгч 2013 онд Хууль сахиулах их сургуулийг төгссөн бөгөөд саяхан 2014 оны хоёрдугаар сард магистарт суралцах шалгалт өгч, тэнцсэн юм байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …