Дан эрэгтэй тамирчдын барилдаанд түрүүлбэл 6 саяар шагнуулна

olloo_mn_1418369692_9d3e5b39311cba17bigЧөлөөт бөхийн “Тулгат” клубийг үндэслэн байгуулагч, нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй багуудын тэмцээн маргааш спортын бэлтгэлийн төвийн зааланд эхлэх гэж байна. Тэмцээнд нийт зургаан баг оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд дан эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн жингүүдэд болно.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллана. Тэргүүн байр эзэлсэн баг зургаан сая төгрөгөөр шагнуулах бол хоёрдугаар байрт орсон нь дөрвөн сая, гуравдугаар байрт орвол 2.5 сая төгрөгөөр тус тус шагнуулна.

Тэмцээний хуваарь:
09.00-15.00 I-III тойргийн барилдаан
16.00-16.30 Нээлтийн ажиллагаа
16.30-20.00 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол.

Г.Уянга
Эх сурвалж:  olloo.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …