“С вируст гепатитыг эрс устгах үндэсний хөтөлбөр” гэж нэрлэхээр болжээ

1loi1km50bf9jepuisrc54feu5Манай улсын ЭМЯ-аас “Монгол улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Тэгвэл уг төслийг эрүүл мэндийн салбарын олон арван эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж эцсийн хувилбараар боловсруулахаар болжээ.

Ингэхэд нэрийг өөрчилж “С вируст гепатитыг эрс устгах үндэсний хөтөлбөр” хэмээн нэрлэхээр болсон байна.

Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог байна. Мөн элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байгаа аж.

Монголд С генотип тодорхойлох машин хоёр гурван газарт байдаг төдийгүй вирус тоолохгүйгээр эмчилгээг хянах боломжгүй байдаг юм байна.

Зарим судлаачид уг хөтөлбөрийн эхэнд элэг шилжүүлэх эмчилгээ хийлгэсэн 100 гаруй хүнээс С вирустэй 43 хүнд эмчилгээ хийхийг зөвлөжээ. Учир нь эдгээр хүмүүсийн 38-д нь вирус эргэн идэвхжсэн байдалтай байгаа гэнэ.

Ингээд дээрх хөтөлбөрийг урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

П.Жаргал

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …