Бүсгүй та өөрийнхөө хөхийг хүссэн хэмжээгээрээ томруулах юм уу жижигрүүлж болдог бол гэж боддог уу. Хэдийгээр хөх томруулах тос, түрхлэг аппарат гээд элдэв янзын бүтээгдэхүүнүүд ихээр гарч байгаа боловч тэр бүхнийг хэрэглээд та хүссэн үр дүндээ хүрч нэг их чадахгүй болов уу.
Харин ямар нэгэн баталгаагүй зүйл хэрэглэснээс болоод эрүүл мэндээ хохироосон байж болох юм. Тиймээс ямар ч хор хөнөөлгүйгээр хөхөө бага зэрэг томруулах юм уу зөв сайхан хэлбэртэй, унжийж хорчийсон биш болгохыг хүсэж байгаа биздээ.
Энэ нь ердөө л уйгагүй дасгал хөдөлгөөн хийх юм. Хөхөө томруулахын тулд дасгал хийсний муу нөлөө гэж байхгүй шүү дээ.
Гэхдээ дасгал хийхийн хажуугаар бас та дараах наад захын зүйлүүдийг мэдэж хэрэгжүүлж байх хэрэгтэй.
Юуны өмнө та бөгтийж мөрөө унжуулж явж болохгүй. Ингэж явдаг бүсгүйчүүдийн хөх залуугаасаа унжийж доошилдог. Тиймээс та цэх сууж, мөрөө тэгш авч явах хэрэгтэй. Ингэснээр хөх болон цээжний булчин чангардаг байна.
Хэрвээ та хэт жижиг хөхтэй бол аль болохоор даруулга зүүхгүй байсан нь дээр. Даруулга зүүхгүй явах нь зарим үед моодонд ордог шүү дээ. Гэхдээ та даруулгагүй явахаас ичээд байгаа бол өөрт тохирсон хатуулгатай даруулга зүүгээрэй. Харин хэтэрхий том хөхтэй бол заавал хөхний даруулга зүүх ёстой шүү. Энэ нь гоо зүйн талаасаа ч эрүүл ахуйн талаасаа ч танд хэрэгтэй.
Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон хөхүүл эхчүүд хөхнийхөө хэлбэрийг алдагдуулахгүйн тулд унтахдаа даруулга зүүж байх хэрэгтэй. Гол нь таны даруулга хөхөнд чинь яг таарсан, дээш нь өргөхгүй, хооронд нь ойртуулахгүй, бариу биш байвал маш сайн.
Мөн та сайхан хөхтэй байхын тулд өдөр бүр хүйтэн шүршүүрээр цээжээ угааж, чийгтэй алчуураар арчиж заншаарай. Энэ нь танд зохих хэмжээний иллэг болоод зогсохгүй арьсыг чинь уян хатан болгож, хөхний булчинг чангаруулж, унжсан хөхийг чинь сэргээн гоё сайхан сэрыгэр болгоход нөлөөлнө.
Түүнчлэн та усан санд сэлэх завиар явах гэх мэт цээжний булчин хөгжүүлэх хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.
Мөн дараах дасгалуудыг хийвэл та гоё сайхан хэлбэртэй хөхтэй болно. Yүнд:
1. Гараа мөрнийхөө зэрэгцээ урдаа өргөж зогсоод аажмаар саадыг давах маягаар гараа хоёр тийш нь салгаж холдуулаад бэлтгэх байдалд орно. Нийт 12-14 удаа хийнэ.
2. Гараа толгой дээрээ өргөж зөрүүлэн зүүн гараараа баруун гараа 5 секундын турш хүчтэй хавчина. Тэгээд нөгөө гараараа ээлжлэн тус бүр 8 удаа хийнэ.
3. Гэдрэгээ харж хэвтээд гараа иөр лүүгээ хавчин тохойгоороо хоёр тйиш нь холдуулаад хуучин байдалдаа орно. 20-30 удаа хийнэ.
4. Гараа дагзан дээрээ авч зогсоод тохойгоороо урагш нь аажуухан хүчтэй болгож, арагш нь суллана. 25 удаа хийнэ.
5. Хоёр гараа алдалж урагш хойш нь бага далайцтайгаар эргүүлэх хөдөлгөөн хийнэ. 20 удаа хийнэ.
6. Хананаас нэг алхмын зайтай зогсон, хананд гараараа тулан сунайх дасгалыг 20-30 удаа хийнэ. Энэ бүх дасгалыг 2-3 сар өдөр бүр хийвэл та үр дүнг нь мэдрэх болно.
Санал болгох мэдээ
Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд
Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …