Фэйсбүүк хуудсаар дотно танилцаж, улмаар зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, зарим нэг иргэнээс мөнгө авдаг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед цахим хуудас ашиглан охидыг сүрдүүлдэг хэрэг их га-рдаг болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг хичнээн бүртгэгдсэн вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдсанаасаа хойш интернэт ашиглан гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн хэргийг илрүүлэн ажиллаж байна.
Сүүлийн үед фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдэх хэрэг манай улсад нэлээд гарч байна. Хохирогчид нь ихэвчлэн залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг гэх судалгаа гарсан байдаг.
Фэйсбүүк ашиглан бусдын итгэлийг олох, хуурч мэхлэх замаар тухайн хүмүүсийн хувийн мэдээллийг олж авах, улмаар олж авсан хувийн мэдээллээрээ тухайн иргэнийг дарамталж, мөнгө авах гэмт хэрэг бүртгэгдсэн.
Тухайлбал, орон нутагт амьдардаг өөрийнхөө нэрийг нууцалсан, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээсэн этгээд бусадтай харьцаж, итгэлийг нь олж тухайн хүмүүсийн хувийн мэдээлэл болон зургуудийг олж аван ашигласан хэрэг бүртгэгдсэн. Тухайн иргэний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалган шинжлэхэд нийт 1000 гаруй охидын хагас нүцгэн зураг байсныг олжтогтоон, шалгаж байна.
-Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 149 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ гэмтхэргийг илрүүлэн шалгаж байгаа эрүүгийн төлөөлөгч нарын мэдээлснээр ялангуяа өсвөр насны насанд хүрээгүй охидууд таньж мэдэхгүй хүмүүст хуурч мэхлэгдэн, хувиин нууцад хамаарах мэдээллээ өгсөн нь тогтоогдож байгаа.
Жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг гадаад орнуудад гарч байна гэж манай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан. Тэгвэл одоо манай улсад үйлдэгдэж байна. Иймээс иргэд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-Бүх зурагнуудын эзэн холбогдогчийг нь олсон уу?
-Хохирогчдын заримыг нь олсон байгаа. Олоогүй охидоо эрэн сурвалжилж байна. Нэмж хэлэхэд, цахим хуудсаар хүнд дарамтлуулаад байгаа ийм төрлийн хохирогч болсон хүмүүс хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
Н.Алт
Эх сурвалж: