Америкийн телевизийн од болох Ким Кардашьян-Уэст өөрийн бие галбирыг дахин гайхууллаа. Тэрээр энэ удаад Оросын дизайнер Ульяна Сергеенко-ийн хувцасаар гоёсон байна.
Тэрээр ягаан торгон харандаан банзал болон богино топ өмссөн аж. Ингээд тэрээр Tom Ford –ын алтлаг гутал өмсөж өөрийн хувцаслалтыг гүйцээсэн байна. Ким саяхан Оросын алдарт хөтлөгч болох Ксении Собчак-ийн шинэхэн брэндийн нээлтэнд оролцсон байжээ. Анх тэрээр дүүгийнхээ төрсөн өдрөөр Ульяна Сергеенко-ийн урласан хувцсыг өмсөж байсан.
Маргааш нь Ким өөрийн Инстаграмм хуудаснаа өөрийн зургийг нийтэлж “Миний хамгийн дуртай загвар зохион бүтээгч болох Ульяна Сергеенко-ийн урласан хувцас” -хэмээн тайлбарыг хийсэн байжээ. Харин сарын дараа Жимми Киммела–ийн шоунд оролцохдоо тэрээр дахин Ульянагийн урласан хувцсыг өмссөн байна.