ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих 411 дүгээр ангиас хоригдол оргожээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр 20.30 цагийн үед тус хорих ангийн “Амьдралын бүс”-д ажил хийж байсан Алтаншагай гэгч хоригдол оргосон байна. Алтаншагай нь өнгөрсөн оны намйдугаар сард Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн 16 настай эрэгтэй аж. Уг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж : uls.mn