Монголчууд кибер хамгаалалтаа сайжруулахад Энэтхэг тусална

5khhthqgkv7u1c1i8kkaqmqarӨнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Монгол Улс Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй Монголын төлөөлөгчид Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй Шинэ Дели хотод уулзсан байна. Энэтхэгийн агентлагуудын мэдээлснээр хоёр тал терроризм, хар тамхи, хүний наймаа түүнчлэн хууль бусаар зэвсэг худалдаалах зэрэг олон улс дамнасан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.

Үүний зэрэгцээ Энэтхэгийн тал Монгол Улсын батлан хамгаалахын салбар тэр дундаа кибер хамгаалалт, байлдааны тактикаа сайжруулах, хилийн тусгай ажиллагаа явуулах, орчин үеийн зэр зэвсгээр хангах зэрэгт туслалцаа үзүүлэхээр болсон байна. Мөн ноён Сингх хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт хийж болох талаар онцлон тэмдэглэжээ. Гэхдээ хамтарсан сургуулилт хэзээ хийгдэх нь тодорхой болоогүй байгаа аж.

Түүнчлэн манай хоёр улс хоёулаа БНХАУ-тай хиллэдэг учраас хил хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Энэтхэгийн талаас илэрхийлжээ. Учир нь сүүлийн жилүүдэд БНХАУ Мьянмар, Пакистан зэрэг улсуудтай батлан хамгаалахын салбарт нягт хамтран ажиллах болсон нь тус улсын эрх баригчдын санааг зовоох болсон гэж ажиглагчид үзэж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …