Төв талбайн мөсөн гулгуур энэ сарын 28-нд ашиглалтанд орно

p19a2dt0cm16lq1tsd13u81put1pco1Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа 2хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд энэ сарын 28-наас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбоооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллана.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …