2014 оны 12-р сарын 24-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 5.0 хувиар буурч, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 2.3 хувь ямааны махны үнэ 1.6 хувиар буурч, бусад төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна.
2014 оны 12-р сарын 24-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5825 төгрөг, үхрийн /ястай/ мах 7465 төгрөг, үхрийн цул мах 9395 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4735 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 9.5 хувь, байцааны үнэ 13.4 хувь, луувангийн үнэ 11.4 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 1.0 хувь, байцааны үнэ 2.7 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 24-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.2 хувь, задгай сүүний үнэ 1.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 13.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 15.5 хувиар өссөн байна.