Хакухог Монголын Ерөнхийлөгч болохын тулд иргэншлээ солихгүй байгаа гэжээ

gendai02

Японы хэвлэлүүд Хакухо М.Даваажаргалын талаар, тодруулбал түүний иргэншлээ солихгүй байгаа тухайд элдвийн л таамаглал дэвшүүлж, зарим нь ёкозүнаг бага зэрэг “мэрж” эхлээд байна.

Тухайлбал, хэдэн цагийн өмнө nikkan-gendai.com-д нийтлэгдсэн материал дээр Хакухогийн Монголын иргэншлээсээ татгалзахгүй байгаагийн цаад учир шалтгааныг улсынхаа Ерөнхийлөгч болох санаа агуулж явдагтай холбоотой гэж бичжээ.

Тус материал “Монголынхоо иргэншлийг чухалчлах Хакухогийн үнэн зорилго бол Ерөнхийлөгч болох” гэж гарчиглагджээ.

“Кёкүшюүзан Монголынхоо их хурлын гишүүн болж, Асашёорюү Спортын холбоо тэргүүлж байгаа. Хакухо ч тэднээс дутахгүй нэгэн тул томоохон албан тушаал, тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг ч үгүйсгэх аргагүй. Үүний төлөө л тэр Монголынхоо иргэншлээс татгалзахгүй  байгаа бололтой” гэх утгыг тус нийтлэлд оруулж өгчээ.

gendai03

Ийнхүү Японы хэвлэлүүд Монголынхоо иргэншлээс татгалзахыг хүсэхгүй байгаа Хакухо М.Даваажаргалыг элдвээр бичиж, өөнтөглөж байна.

Үргэлжлүүлэн  энд дарж уншина уу…

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …