Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэжигтэн З.Ёндонд холбогдох хэргийг энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.
Уг хэргийн тухайд З.Ёндон нь 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 7:30 цагийн үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны авто машинд арван сартай болон таван настай хоёр хүүхдээ суулгаж явсан бөгөөд машины кабин руу бензин цацаж онц харгис хэрцгий аргаар хүүхдүүддээ галдан шатааж амь насыг нь хохироосон гэх хэргээр ийнхүү ял аваад байгаа билээ.