Гитлерын хойд дүр ”тодров”

a0f487dadcfcba91bigКосовогийн Митровица хотын оршин суугч Эмин Диновци өөрийгөө их удирдагч Адольф Гитлерын хойд дүр гэдэгт бүрэн итгэлтэй суугаа аж. 49 настай энэ эр гартаа “Майн Кампф” номыг бариад өөртэй нь хамт гэрэл зургаа татуулах жуулчдаас цайны мөнгө авч амьдардаг байна.

Энэ эр Гитлер шиг сахал тавьсан бөгөөд үсээ ч түүнтэй адил зүүн тийшээгээ унжуулж самнадаг аж. “Би түүнтэй адил өөрийн дайсан болох сербүүдтэй тулалдаж явсан” гэж тэрбээр ярьдаг гэнэ. Таван охины аав тэрбээр өөрийн хүүхдүүдийг “Гитлерийн хүүхдүүд” гэж ярьдаг сурагтай.

Диновци 1998 онд Германаас Косово руу цагаачилж ирсэн бөгөөд албаничуудын талд Сербиэс тусгаар тогтнохын төлөө тулалджээ. Хэрэв Диновци эх нутагтаа өөрийгөө Гитлертэй адилтгахыг оролдсон бол тэр даруй л баривчлагдан байсан юм. Учир нь, ХБНГУ-д нацизмын бэлгэдлийг түгээн дэлгэрүүлэх нь хориотой зүйл билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …