Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нүүр царай болж үндэсний телевизээр овоглож явсан С.Чимгээ өдгөө “Монгол HD” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа. Түүнийг “Оргил цаг”-ийн нэвтрүүлэгч болсоноос хойш “Монгол HD” телевизийн үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэн гэлцдэг. Харин саяханаас С.Чимгээ тус телевизийн эфирээр гарах нь багасаад байгаа аж. Учир нь тэрбээр гэрээ ёсоор нэлээд өндөр үнээр ажиллахаар болсон ч хэсэг хугацаанд ажиллаад дахин цалингаа нэмүүлэх санал тавьжээ. Энэ нь “Монгол HD” телевизийн удирдлагуудыг багагүй сандаргасан гэх. МҮОНТ-ээс урвуулж авсан сайхан бүсгүйгээ алдахгүйн тулд цалин нэмэх эсвэл эфирийн цагийг нь багасгах шаардлага үүссэн тус телевизийнхэн хэсэг хугацаанд цалин нэмэх бололцоогүй учир эфирийн цагаа багасгасан аж. Ямартаа ч тус телевизэд ажиллагсдын яриагаар нэвтрүүлэгч С.Чимгээг сарын долоон сая төгрөгний цалинтай ажилладаг гэх юм билээ. Улсын аль ч байгууллага бүр УИХ-д байхгүй өндөр цалинтай бүсгүй маань ийнхүү цалингаа голсоныг бодоход өөрийгөө хэр өндөрөөр үнэлдэг нь ойлгомжтой биз ээ.
Эх сурвалж: Undesten.mn