Дэвид болон Виктория Бэкхем нар 15 настай хүү Брүклинээ хамгаалахын тулд тусгай бие хамгаалагч хөлсөлжээ. Хамгаалагч эр АНУ-ын тусгай хүчинд алба хааж байсан аж.
“Арсенал” багт ойрхон эх сурвалжийн өгүүлснээр, “Брүклиний шинэ хамгаалагч нь олны нүдэнд өртөхөөргүй нэгэн агаад хүүг хөлбөмбөг тоглоход нь саад болдоггүй юм. Тэрбээр шүүгчийн хувцастай сандал дээр зүгээр л суудаг. Яг л манай багийн нэг гишүүн шиг харагддаг” гэжээ.
Нөгөө талаасаа тус клубын хувьд манай залуу тоглогчдын аюулгүй байдлыг хамгаалж буйг тун их аз завшаантай үйл явдал хэмээн үзэж байна.
Эх сурвалж www.wikimon.mn