Папарацичид Жастин Бибер болон Майли Сайрус нарыг “Роосэвелт” зочид буудалд барив

  miley-cyrus Хоёрхон долоон хоногийн өмнө найз залуу Лиам Хемсвортод хаягдсан залуу дуучин Майли Сайрус болон мөн л ганц бие болсон Жастин Бибер нар Лос-Анжелес хот дахь “Роосэвелт” зочид буудалд хамт байж байгаад папарацидуулжээ.

Тодруулбал, Тэд тус зочид буудлын шөнийн цэнгээний клубт наргиж, хамтдаа ихэд дотно бүжиглэж байгаад зургаа даруулчихсан гэнэ. Чухам тэд санаандгүй тэнд таарсан уу эсвэл дотно харилцаа үүсгэж эхэлсэн үү гэдэг нь сонин байгаа юм.

Бибер, Сайрус хоёр хоюулаа элдэв цэнгээн, шоуд дуртай бөгөөд маш тогтворгүй хүмүүс гэж дүгнэгддэг. Тиймээс хоёр дуучин маань хоёул ганц бие болсон тул болзож эхэлхээр шийдсэн ч байж болох юм.

Justin-Bieber-and-Miley-Cyrus-Partying

Хамгийн сонирхотой нэг зүйл нь Майли Сайрус сэтгүүлчдийн “Бибер та хоёр болзож эхэлсэн гэж ойлгож болох уу” гэсэн асуултанд “Би сүй тавьсан” гэжээ. Тэгэхээр залуухан од бүсгүйн сүйт хархүү хэн бэ? гэдэг бас нэгэн асуулт гарч ирлээ.

ay_111976077

М.Сониуч Ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …