Шинэ оны эхний өдөр амралтын өдөр тохиож байгаа. Мөн маргаашийг ч амралтын өдөр болгосон байгаа юм. Эдгээр амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Харин баяр болж байгаатай холбогдуулаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал их гардаг. Тиймээс бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.