Какурюү М.Ананд энэ сард гэрлэнэ

cffdf0699daebf50bigМэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү буюу Монголын иргэн Мангалжалавын Ананд гэрлэхээр болжээ. Энэ жил 29 настай Тогоруу-Луу маань нутаг нэгт, 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх үзэсгэлэнт бүсгүй аж. Хоёр талын аав ээж нар нь зөвшөөрсөн учир одоо хурим хийх л дутуу байгаа бөгөөд энэ сардаа багтаан гүйцэтгэх гэнэ. Гэхдээ нарийн товыг одоогоор гаргаагүй байгаа ажээ.

Хосууд өнгөрсөн оны гурвдугаар сард буюу Какуруюү хаврын тэмцээнд түрүүлэн Эзэн хааны цомыг гардаж, их аврга болсны дараа уулзаж эхэлсэн бөгөөд дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлжээ.

Их аваргын гэрт ирэх тавдугаар сард ууган үр нь мэндлэх аж. 

  

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …