Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэргийг хэлэлцэнэ.
Уг шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч хохирогчийн өмгөөлөгч “шүүх хуралд дүгнэлт гаргасан шинжээчийг заавал оролцуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан юм.
Дүүргийн прокурор “Прокуророос шинжээчийн дүгнэлтийг нягталж үзээд Г.Алтанхүүгийн буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна” гэж мэдээлж байсан. Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.