Мэс заслын аргаар төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнээр тооцохгүй

MW-BZ111_cute_b_MG_20140411074006Монгол Улсын гурван сая дахь иргэн оны эхэнд буюу энэ сард мэндлэх тухай мэдээллийг статистикийн хорооноос мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэнд засгийн газраас олгох тэтгэлэгтэй холбоотойгоор хүүхдийн төрөх хугацааг мэс заслын аргаар нөлөөлөхгүй байлгах зорилгоор хүн амын тооллогын дүнгийн мэдээллийг иргэдэд илэн далангүй байсныг хэсэг хугацаанд хаагаад байгаа юм. Мөн гурван сая дахь иргэнийг тодруулахдаа мэс заслын аргаар төрж байгаа хүүхдүүдийг тооцохгүй юм байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм.

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан юм байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …