Цас хүлээсэн нийслэлчүүдийг шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө орсон багахан цас ихэд баярлуулж, цасны сургаар цана чаргаа авцгаан хаана л гулгаж болох цанын бааз байна тийшээ зүглэцгээх болов. Үүний жишгээр бидний хэдэн найзууд ч энэ сарын 02-нд цэвэр агаар амьсгалан, чаргаар гулгахаар Хандгайтыг зорив. Өдрийн 12:00 цагийн үед биднийг очиход тэнд хүмүүс дөнгөж ирж эхэлж байгаа бололтой машин тэрэг ч цөөхөн, чарганы эрэлт хэрэгцээ ч бага байлаа. Тэнд нэг чаргыг 5000 төгрөгийн үнэтэйгээр бичиг баримтаа барьцаанд тавин авч гулгадаг юм билээ. Бид ч чарга аван гулгаж эхэллээ.
Цаг өнгөрч, үдээс хойш болоход тэнд машин тэрэг нь багталцахаа больж, чарга түрээслэх гэсэн иргэд ч уртаас урт дараалал үүсгэн зогссон харагдана. Өнгөрсөн жил бид мөн л хандгайтад ирэхэд байсан өнөөх дүр зураг бахь байдгаараа байлаа. Тэнд ямар ч аюулгүй ажиллагааны дүрэм журам үйлчилдэггүй, зохион байгуулалт, хяналт байхгүй. Хэн дуртай нь хэдэн настай нь хамаагүй хүмүүс тэр уулын өндөр бэлээс хурд аван гулгацгааж байх юм. Доошоо гулгаж буусан хүмүүс дахин дээшээ авирахдаа дээрээс гулгах хүмүүсийн эгц урдаас чаргаа чирэн алхацгаана. Дээрээс гулгах хүмүүс ямар ч удирдагагүй урагшилж буй тул “холдоорой” хэмээн орилохоос өөр юу ч хийж чадахгүй.
Тэдний орилох дуунаар чаргаа чирэн өгсөх хүмүүс яаран сандран зай тавьж өгч буй дүр зураг. Тэнд найман настайгаас ная хүртэлх бүх насныхан байх бөгөөд хэн нэгний чарганы хөлд өртөх аюул маш ойрхон байгааг бидний хэдэн сэтгүүлч ярилцаж байсан юм. Учир нь өмнөх жил биднийг гулгахаар ирэх үед нэг хүүхэд хүндээр бэртэн түргэн тусламжийнхан ирэн авч явж байсан билээ.
Үргэлжлжлийг Энд дарж уншина уу