Леонардо Ди Каприо гомо юу?

893904Сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлдэг Леонардо Ди Каприо шинэ жилийн амралтаа залуухан загвар өмсөгч хүүхнүүдийн хамт Сен-Бартс арал дээр өнгөрөөжээ.

Саятнуудын гэгддэг Карибын тэнгисийн энэ арал дээр ёстой алдартнуудын десант буусан байна. Хачирхалтай нь үдэш болоход Лео бүх хүүхний хацар дээр үнсэн үдэж өгөөд хуучин андтайгаа хоёулхнаа үлджээ. Тэр анд нь жүжигчин Лукас Хаас. Тэгэхээр Леогийн жинхэнэ хайр нь 39 настай Лукас бололтой.

Тэд хаа ч явсан үргэлж хамтдаа. Холливудын хүлээн авалт, нээлт, элдэв арга хэмжээ болон спортын тэмцээн, буяны үйлс, зугаалга аялал гээд тэд үргэлж цуг явж байдаг. Холливуд даяар Леонардо ди Каприог ижил хүйстэн гэж шуугидаг.

Ингэхэд Лукас бараг 40 кинонд голдуу хоёрдугаар зэргийн дүр бүтээжээ. Гэхдээ тэр Леогийн зүрхэнд нэг номер бололтой. Тэд хамтдаа бараг 13 жил байгаа гэнэ.

Леогийн эргэн тойронд байдаг загвар өмсөгч хүүхнүүд бол зүгээр халхавч төдий. Тэдэнтэй гэрээ байгуулж, мөнгө төлдөг. Яагаад гэвэл, эдгээр сайхан хүүхнүүд ээлж дараалан романтик дүрд тоглож Леогийн тоглосон киног сурталчлахад тус болдог. Ийм учраас л Лео өмнө нь 5 жил Бразилийн Жизель Бундхентэй, бас хэдэн жил Израилийн загвар өмсөгч Рафаэльтэй нэр холбогдож явжээ. Энэ жагсаалт нэлээд урт гэдгийг та бүхэн мэднэ.

Ди Каприо саяхан Нью-Йоркт Оросын тэрбумтан Роман Абрамовичийн амраг Дарья Жуковатай тэврэлдэж бөөн шуугиан тарьсан даа. Харин Роман Абрамович одоо Дарьятай буцаад эвлэрчээ. Абрамович сүүлийн хэд хоногт рублийн уналтаас болж 450 сая доллараа алдсан аж. Иймээс тэр шинэ оныг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэсэн байна.

7873308 893903 893906 893907 893905 893902

Эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …