ZIG ZAG Doctor авто сервисийнхэн үйлчлүүлэгчээ хохироожээ

slide-1Нийслэлчүүд бидний  нэг хэсгийнхний  нь  ажил амьдралдаа залгуулдаг гол унаа нь хувийн автомашин нь байдаг. Мэдээжийн хэрэг  жолооч бүр  автомашиндаа  цаг тухай бүрд нь  хийх ёстой засвар үйлчилгээг хийж мэддэггүй, бас амждаггүй. Тийм болохоор хаа сайгүй тааралдах  авто засварын төвүүдэд тэд  хандаж, авто машинхыхаа засвар үйлчилгээг  хийлгэдэг. Тэдгээр үйлчилгээний газрууд дундаас  авто үзлэг, оношлогоо, үйлчилгээгээрээ бусдаасаа давуу гэж өөрсдийгөө  рекламддаг  хэд хэдэн газрууд байдаг. Ийм ийм авто үйлчилгээний газруудын нэг бол   ZIG ZAG Doctor  авто сервис юм.

Харамсалтай  нь  ZIG ZAG Doctor -ийнхан рекламддаг шигээ тийм ч сайн үйлчилгээ үзүүлдэг газар биш  ажээ.  Эхнэрийнхээ болон өөрийнхөө  автомашинд  ZIG ZAG Doctor -аар  670.0 гаруй мянган төгрөгийн үйлчилгээ хийлгэсэн нэгэн хэрэглэгчийг ZIG ZAG Doctor-ийнхон хохироожээ. Учир нь,  тос солиулсан чинь моторын  доод тосны тагыг дутуу таглаад, тос нь гоожиж явж байсыгбусад  жолооч нар түүнд хэлснээр  мань хэрэглэгч машиныхаа  моторыг цохиулахаас өмнө  мэджээ. Мөн ZIG ZAG Doctor-оос нэг жилийн баталгаатай гэх аккумляторыг 270.0 мянган төгрөгөөр 2 сард худалдан авсан  боловч тэр нь одоо машинаа асааж дийлэхгүй болжээ. Энэ бүхнээ хэлж, баталгаат хугацаандаа аккумлятораа солиулахаар очтол ZIG ZAG Doctor-ын Модны-2 салбарынхан машины чинь Джнам ажиллахгүй ажиллахгүй байна гээд хэд хэдэн удаа буцааж  явуулжээ.  Ааргаа барсан үйлчлүүлэгч маань өөр хэд  хэдэн оношлогооны газраар орж Джнамаа шалгуулаад, мөн ZIG ZAG Doctor-д давхар шалгуулсан   чинь зүгээр байнэ гэсэн тул ZIG ZAG Doctor-ийнхoнд энэ учир байдлаа хэлэхэд үйлчилгээний ажилтнууд үйлчлүүлэгчээ барьж зодох шахаж, хөөн явуулжээ.

Мөнгийг нь хараад  сайхан ярьж, чанартай  засвар үйлчилгээ үзүүлнэ гэж хэлж авдагтайгаа адилхан   үйлчилгээг ZIG ZAG Doctor-ийнхoн үзүүлж чаддаггүй гэдэг нь ийнхүү олон нийтэд  ил болж байна. Рекламдсан бүхэн чанартай биш гэдгийг жолооч нар анхаарах цаг болжээ.

Бичлэг үзнэ үү:

A.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …