Хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн гэх Г.Алтанхүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүх түүний хэргийг хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст гурван жилийн ял оноожээ. Түүнд үүсгээд байсан 91.1 буюу санаатайгаар хүний амь нас хохироох гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1 буюу бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйл ангид зааснаар буруутган тус ялыг оноожээ. Ингэснээр шүүхийн байгууллагаас Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй, харин биед нь хүнд гэмтэл учруулж байсан, Үхэлд рүрсэн шалтгаан нь түүнтэй холбоогүй гэж үзсэн байна. Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр хоёр жил хоригдоод суллагдах ажээ.
Иргэд олон нийтийн зүгээс шүүхийн дээрх шийдвэрт ихээхэн дургүйцэн хандаж байна.