“SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээн болно

ec8a9c4173ee22fc6b6c3fe76c58c43aБодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор “SHINOBU CUP-2015” бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг SHINOBU FIGHTING FITNESS клуб санаачлан Монголын Залуучуудын Холбоо, Монголын  Бодибилдинг  фитнессийн холбоо хамтран  зохион байгуулж байгаа аж. “SHINOBU CUP-2015” тэмцээн нь бодибилдингийн УАШТэмцээний медальтай тамирчид, УАШТэмцээний медальгүй тамирчид, модель гэсэн гурван ангиллаар  явагдах  бөгөөд тэмцээний шүүлтийг “Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо”/WBPF/, “Азийн Бодибилдинг Фитнессийн Холбоо “/ABBF/, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” /MBFF/-ны шүүгч нар шүүн явуулж тайзны хөтлөгч шүүгч тэмцээний үйл ажиллагааг хөтлөн явуулах  юм байна. Тамирчид тайзан дээр тэмдэглэгдэх тэмдэглэлийн дагуу алхалт хийж тухайн цэг дээр өөрийгөө модель талаас нь илэрхийлэх позуудыг барьж үзүүлнэ. Мөн биеийн тэгш харьцааг 4 талаас харж дүгнэх гэнэ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …