Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгджээ

2014 оны 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 5-нд Нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 3.1 хувиар нэмэгдэж, Сонгинохайрхан дүүрэгт 5.3 хувь, Хан-Уул дүүрэгт 5.2%, Багануур дүүрэгт 5.1 хувь, Сүхбаатар дүүрэгт гурван хувь, Баянгол дүүрэгт 2,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол бүртгэгдэв

Харин Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багт малчин “Б”-ийн хотонд орж ирсэн үнэгийг барьж, сорьцыг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Уг үнэгийг малчин “Б” өөрөө өвчсөн бөгөөд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдаад байна.

uls_54ab8fc213bf4_1

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …