Купер, Тэйлор нар болзох болжээ

119-600x468418517922015-01-07-14-02[www.urlag.mn]“Шарталт”, “Америк маягийн дээрэм” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин 40 настай Брэдли Купер саяхнаас кантри дуучин 25 настай Тэйлор Свифттэй болзох болжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Жүжигчин залуу “Тэйлор надад таалагдаад 4-5 жил өнгөрч байна. Тэр бүсгүйн гайхалтай төрх намайг ухаан балартуулдаг” гэж хэлжээ.

1Тэйлорыг “One Direction” хамтлагийн дуучин Харритэй өнгөрсөн оны сүүлээр эргэн нийлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Дуучин бүсгүй дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй ч Брэдли Куперийн мэдэгдлийн дараа твиттертээ “Надад эр хүний халамж, анхаарал хэрэгтэй байна” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …