Америк ардын үлгэр комиксуудын нэг баатар, “Гайхамшигтай дөрвөл”-ийн чулуун хүнтэй итгэмээргүй төстэй хүн байх юм. Финляндын бодибилдчин Бух хочит Яри Ментула Чулуун хүнтэй төстэй гэдгээрээ ихэд алдаршчээ. Мэргэжлийн бодибилдингч тул булчин шөрмөс нь хөгжөөд туйлдаа хүрсэн, дээр нь толгойд олон тооны үрчлээс, овгор товгортой тул яалт ч үгүй комиксийн баатартай адил болж таардаг.
Яри нь сүүлийн 15 жилийн турш Олон улсын бодибилдерчдийн холбооны гишүүнээр ажиллаж байгаа. Европын холбооны хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнд 2002,2004, 2008 онуудад түрүүлж байсан хүчтэн. Түүний бэлтгэлийн үеэр хуйханд нь олон тооны үрчлээс тодорч гарч байгааг сониуч нөхөр зургийг нь дараад “Энэ одоо тархи нь цаанаас нь түрж гарах гээд байна уу?” гэсэн тайлбартайгаар интернэтэд байрлуулсны дараа хүмүүс түүнийг Чулуун хүнтэй адилтгаж эхэлжээ.
Хуйх нь хэвийн хэмжээнээс хэт зузааран, олон тооны үрчлээ нугачаатай болдог “Cutis Verticis Gyrata” нэртэй ховор эмгэгийн улмаас ингэж өвөрмөц харагддаг болсон бололтой. Хэвийн үедээ зүгээр байдаг ч бэлтгэл хийж цусны эргэлт нь хурдсаад ирэхээр олон тооны нугалаас, үрчлээ нь цусаар дүүрэн томордог аж. Үүнээс болоод хальт харсан хүнд бол хуйхны булчингаа хөгжүүлэх тусгай бэлтгэл хийгээд томруулсан юм шиг харагддаг.
Эх сурвалж: Assa.mn