Өвлийн улиралд хүйтэн салхи, цас, мөсний хор уршигаар гарын нимгэн, мэдрэмтгий арьс маш их гэмтдэг. Харин гарын арьсаа сайртаж, хагарахаас хамгаалан, торгомсог, гөлгөр хэвээр байлгахын тулд дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
1. 2 аяга бүлээн усыг 2 хоолны халбага ургамлын тос, 2 цайны халбага йоджуулсан давстай холино. Гараа бэлэн болсон тостой усанд дүрээд 10 минут байлгана.
2. Төмс чанахдаа усаа битгий асгаарай. Жаахан хөрөхөөр нь гараа дүрээрэй. 10 минутын дараа чиний арьс цайрч, зөөлрөх болно.
3. 1 цайны халбага цардуулыг 1 аяга буцлам халуун усаар найруулж, дараа нь бэлэн болсон шингэнийг 1 литр устай холино. Гараа 20 минут орчим дүрээрэй.
4. Эмийн сангаас хатаасан балжимгарав аваад хандлаарай (1 хоолны халбагыг 1 литр усанд). Хандны халууны хэм нь 40-42°C байх үед нь гараа дүрж, 15-20 минут байлгаад хуурай салфетка эсвэл алчуураар илүүдлийг шингээж аваад тэжээлийн тос түрхээрэй.