Хилийн цэргийн 0184-р ангийн цэрэг амиа хорлосон гэв

p1870228mc148h148r1hrk1sf0at41Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон цэрэг татлагад хамрагдан, Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184-р ангид хуваарилагдсан нэгэн залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаачийг амиа хорлосон хэмээн ар гэрт нь мэдэгдэж, зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээнд оруулж, хайрцаг саванд хийгээд тавьсан байсныг эх сурвалж мэдээллээ.

Улмаар талийгаачийг нойлийн өрөөнөөс амиа хорлосон байдалтай олдсон, шүүх шинжилгээний хариу нь ч амиа хорлосон гэж гарсан талаар гэрийнхэнд нь мэдэгджээ. Юутай ч ар гэрийнхнийх нь хувьд гомдолтой байгаа төдийгүй янз бүрийн хардлага байгаа гэдгээ ч онцолжээ.

Д.Дуулим

Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …