Charlie Hebdo цаашид зогсолтгүй үргэлжлэн гарсаар байх болно гэж тус сэтгүүлийн сэтгүүлч Патрик Пеллоу мэдэгдлээ. Тэрээр мөн A&E эмнэлэгт эмчээр ажилладаг учраас халдлага болсон өдөр ажилдаа оройтож иржээ. Гэсэн ч түүнийг ирэхэд хамтран ажиллагсдынх нь олонх нь амиа алдсан байсан юм. “Тэд маань энх тайвны төлөө тэмцэж байгаад амиа алдлаа. Тэд маш ухаалаг бөгөөд бүхий л шашин шүтлэгийг нэг замаар эвлэрүүлэн илааршуулах гэж байсан хүмүүсийг хөнөөлөө. Ямар ч үзэн ядалтгүйгээр, бүхий л шашныг хошигнолоор нэгтгэн эвлэрүүлэх гэж байсан юм шүү дээ. Бид зүгээр л хошигнож байсан. Та нар энэ бүхнийг анхаарч байсан эсэхийг мэдэхгүй юм, гэвч энд ямар ч дарамт дарлал байгаагүй, зөвхөн хошигнол л байсан. Хошигнол бол соёл урлаг болоод хүмүүс юунд дуртайг мэддэг хүмүүсийн л хийдэг зүйл. Энэ бүхнийг л Charlie Hebdo сэтгүүл хийж байсан, цаашид ч бид үргэлжлүүлэх болно” хэмээн Патрик Пеллоу ярьсан байна.
Charlie Hebdo сэтгүүлийн редакцид хангалттай хандив цугларсан учраас ирэх долоо Лхагва гаригт дараагийн дугаараа хэвлүүлэх ажилдаа орцгоожээ. Гэхдээ сэтгүүл ердөө 8 хуудастай байх бөгөөд ердийн үед 60,000 хувиар хэвлэгддэг шигээ биш, нэг сая хувиар гарах ажээ.