Г.Алтанхүүгийн гэмт үйлдлийг илчлэх баримт дэлгэгдлээ

5e9f36b3537d95bebigӨнгөрсөн 2013 оны  арваннэгдүгээр сард Г.Алтанхүү гэгч 33 настай эрэгтэй өөрийн  найз охин болох 21 настай Б.Цэдэн-Ишийг олон  өдрийн турш хэрцгийгээр  зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Эл хэрэг саяхан буюу жил гаруйн дараа  шүүхээр орж Г.Алтанхүүг найз охиныхоо үхэлд буруугүй хэмээн түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн  91.1  зүйл анги буюу хүнийн амь насыг санаатайгаар хохироосон зүйл ангийг өөрчилж 98.1 буюу бусдын биед санаатай хүндэвтэр  гэмтэл учруулсан хэмээн  шүүхээс яллаж Г.Алтанхүүд 3 жилийн ял өгсөн ба түүний мөрдөн байцаалтын  хугацааны 1 жилийг эдэлсэн ялд  тооцон үлдсэн 2 жилийг биеэр эдлүүлэхээр болсон.  Товчхондоо бол шүүхээс түүнийг найз охиныхоо амь насыг хөнөөгөөгүй зөвхөн гэмтэл учруулсан  гэж үзсэн байдаг.

Ингэхдээ шүүхээс   Г.Алтанхүүгийн найз охин асан, талийгаач Н.Цэдэн-Ишийг архины гүн  хордлогод орж нас барсан гэж үзсэн байдаг. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Н.Цэдэн-Иш нь олон хоног дарааллан архи уусны улмаас амиа алдсан гэж гарч байсан юм. “Үхсэн хүний хохь”  гэдэгчлэн 21 настай энэ бүсгүйг Монголын шүүхээс удаа дараа архи уудаг, архичин байсан мэтээр дүгнэж үзсэн нь  хууль шүүхийнхэний  үнэн дүр төрхийг илчилсэн үйлдэл болоо гэж үзэх хүмүүс олон байна.  Н.Цэдэн-Ишийн нас барахынхаа өмнө авахуулсан дээрх зургийг хараад уншигч та бүхэн 21 настай  түүнийг “өвгөнтийн архичин” шиг удаа дараа архи уун уусан архиндаа  хордож нас барсан гэхэд итгэх үү…

Шүүхийн энэ шийдвэрийг сонссоод олон хүн бухимдсан бол өнөөдөр талийгаачийн амьд байх үедээ Г.Алтанхүүд хэрхэн зодуулж байсан тухайгаа өөрийн  найз бүсгүйтэйгээ харилцаж байсан мессэнжер олон нийтэд ил боллоо. Талийгаач өнгөрөгч нас барахыбнхаа урьд  найзтайгаа холбогдож, Г.Алтанхүүд  удаа дараа зодуулж буйгаа хэлж байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа Г.Алтанхүү уучлалт гуйж, уйлсаар буцаж нийлдэг байсан тухайгаа талийгаач бичсэн байна. Энэ бүхний дараа  дар дараагийн шүүх өмнөх шатны шүүхийнхээ  буруутай шийдвэрийг засна гэдэгт    итгэж байна

Зурган дээр дарж тодоор үзээрэй.

1_chat_bat 2_chat_bat 3_chat_bat 4_chat_bat 5_chat_bat

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …