Монгол сумочдын үзэсгэлэнт эхнэрүүд…

Монгол сумочид маань эр хав, бяр чадлаараа арлын Япон улсад аргагүй л гайхагдаж яваа.  Олон мянган иргэдийнхээ омог бахархал нь болсон эрхмүүдийн ард мэдээж үзэсгэлэнт эхнэрүүдийн үйл гавъяа их. Эдгээр аваргуудын үзэсгэлэнт гэргий нарыг уншигчиддаа танилцуулж байна.

3de921e02462c9edoriginal

1.    Мэргэжлийн сумогийн 68 дэх ёкурзона, Монгол улсын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн эхнэрийг Г.Тамир гэдэг. Түүний эхнэр Г.Тамир нь ХБНГУ-д оюутан байхдаа их аваргатай танилцаж хайр сэтгэлийн холбоотой болжээ. Хосууд өдгөө хоср хүүхэдтэйгээ Монголдоо сайхан амьдарч байна. Тэд монголдоо хуримаа хийсэн.
2b7ca39c98ce1e3foriginal
2.    Мэргэжлийн сумогийн дараагийн их аварга Хакухо М.Даваажаргал маань Япон бүсгүйтэй ханилан суусан. Түүний эхнэрийг Саяако гэдэг бөгөөд хосууд 2010 онд Японын нийслэл Токио хотноо сүр дуулиантай, нижгэр хурим хийсэн. Хуримынхаа дараа Токүшимад 10 мянган хүн оролцсон задгай машинтай парад хийж байсан удаатай. Их наран улсын бүсгүй их аваргад маань нэг хүү, хоёр охин төрүүлж өгөөд байна.
aad74dc18a0367feoriginal
3.    Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ амжилттай барилдаж, аварга цолыг хүртээд буй  Какүрюү М.Ананд  өнгөрсөн долоо хоногт эхнэрээ албан ёсоор танилцуулсан. Тэрээр нутаг нэгт бүсгүйг ханиараа сонгосон бөгөөд түүний Мөнхзаяа гэдэг. Хосууд 2 жил гаруй хугацаанд үерхсэн бөгөөд энэ 5 дугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах гэнэ.
7b31e7bace54195foriginal
4.    Ёкузона Харүмафүжигийн эхнэрийг М.Баттуул гэдэг бөгөөд хосууд 2011 оны 10 дугаар сарын 10-нд хуримаа хийсэн. Тэр үед аварга маань Озэки байсан. М.Баттуул нь Японы Ивате их сургуулийг төгссөн сэтгүүлч мэргэжилтэй аж.
1a4de596feca82f7original
5.    Монголын сумогийн анхны алтан хараацайнуудын нэг болох Монгол Улсын Гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням 2007 оны хоёрдугаар сарын 17-нд Кейко хэмээх Япон бүсгүйтэй хуримласан билээ. Гавьяатын эхнэр түүнээс бага зэрэг эгч ажээ. Хосууд охин, хүүтэй юм байна.
760e4fdc30c36538original
6.    Талын Монголоос сумогийн ертөнцөд хөл тавьсан анхны алтан хараацайнуудын нэг болох Кёкшюүзан Н.Батбаяр мэргэжлийн сумогоосоо зодог тайлж эх нутагтаа ирээд МУГЖ дуучин Т.Баясгалантай гэрлэсэн. Кёкшюүзан Д.Батбаяр,  дуучин Т.Баясгалан хоёрын хайр дурлалын холбоо МТВ-ийн “Ардын дуу” нэвтрүүлэгт бэлтгэж эхлэх үеэс эхэлсэн гэдэг. Тэгээд  Кёкшюүзан, дуучин хоёр маань 2007 онд танилцсан бол 2009 онд хуримаа хийсэн. Хосууд нэг хүүтэй.
765ebbf0a858d560original
7.    Шёонтэнро Б.Нямсүрэн эхнэр Н.Хишигсүрэнгийн хамт
6ea45e86103060aaoriginal
8.    Мооконами Г.Базарсад 2007 онд Н.Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд хуримаа хийсэн билээ.

Эх сурвалж: 24tsag.mn 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …