Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

th2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн.

Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Ц.Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

http://prokuror.mn/

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …