Марк жил бүрийн сүүлийн долоо хоногт шинэ оны хүчирхэг зорилтуудыг өөртөө тавьдаг. Өнгөрсөн жил тэр хятадаар ярьж сурах зорилго тавьсан. Харин энэ жил тэр номын галзуу улаан фен болж, өөрийн сонирхдог номны клуб нээхээр шийджээ.
Тэр жилийн турш долоо хоног бүр нэг ном уншиж, уншсан номныхоо тухай онлайн постууд тавьж бусад уншигчидтай бодлоо хуваалцах юм байна.
Энэ зорилго нь түүний фэйсбук хуудсан дээр коммент үлдээгч олон мянган найзуудаас нь гаргасан санаа бөгөөд хамгийн эхний унших ном нь Moises Naim-ийн The End of Power юм.
Цукербергийн шинэ оны зорилго:
“2015 онд би долоо хоног бүр шинэ ном уншиж, орон орны соёл, итгэл үнэмшил, түүх, технологийг судлах болно. Энэ зорилгыг тавихад минь тусласан манай бүлгэмийн 50,000 гишүүндээ баярлалаа.
Та бүхний олонхи нь намайг ном унших зорилгод уриалсан. Cynthia Greco намайгг сард 1 ном уншихыг санал болгосон нь 1900 like цуглуулсан байсан.
Ном унших зорилго тавьсанд би их баяртай байгаа. Ном унших нь надад оюуны асар их таашаал өгдөг. Ихэнхи медиа хэрэгслээс мэдээлэл авахаас илүүтэйгээр ном уншсанаар тухайн сэдвийг гүн судалж, гүн гүнзгий бодох боломжийг олгодог. Ирж буй онд би медиа диет барьж, номд гүн гүнзгий дурлахаар шийдсэн.
Хэрэв та миний уншсан номны тухай мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг хүсвэл миний шинээр нээсэн A Year of Books фэйсбук хуудсанд нэгдээрэй. Бидний энэ оны эхний ном The End of Power байх болно. Энэ номд дэлхий ертөнцийг удирдах хүч хувь хүмүүст шилжиж байна, томоохон улс орны засгийн газар, цэргийн хүчин, корпорациуд удирддаг гэсэн ойлголт өөрчлөгдөж байгаа тухай гардаг. Хүмүүст эрх мэдэл, хүч чадлыг өгөх нь миний хамгийн их хүсдэг зүйл, тийм ч болохоор би энэ номыг уншиж, энэ сэдвээр илүү судлахыг тэсэн ядан хүлээж байна.
Та бүхний надад санал болгосон бусад зорилгуудад баярлалаа. Их олон хүн надыг хүмүүст туслаж, мөнгө өгөхийг санал болгосон. Priscilla бид хоёр энэ саналыг хүлээн авч, олон буяны ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Бид энэ талаараа удахгүй та бүхэнтэйгээ яриа өрнүүлэх болно. Зарим хүн намайг өдөр бүр шинэ хүнтэй танилцахыг санал болгосон. Энэ бол миний 2013 оны зорилго байсан. Зарим нь намайг хичээл заахыг санал болгосон, гэхдээ би үүнийг бас хийсэн. Цаашид ч хийх болно.
Та бүгдийн санал бүхэнд баярлалаа”