Хорват анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонголоо

horwardХорватын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Колинда Грэбер Китарович ялснаар тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо. Тэрээр өрсөлдөгчөөсөө ердөө нэг хувийн саналаар илүүрхэн 50.5 хувийн санал авчээ. Түүний өрсөлдөгч одоогийн төрийн тэргүүн Иво Жосипович 49.5 хувийн саналаар ялагдсанаа хүлээн зөвшөөрч, анхны эмэгтэй Ерөнхийлөгчид баяр хүргэжээ. Өдгөө 46 настай Колинда Китарович өмнө нь Гадаад хэргийн сайд болоод НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан юм. 1990-ээд оноос гадаад харилцааны чиглэлээр яаманд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн тэрээр нэг хэсэг Канадад улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан байна. Гадаад харилцаагаар мэргэшсэн, дипломатч эмэгтэй төрөлх хэлээсээ гадна англи, испани, португали хэлээр төгс ярьдаг, герман, франц, итали хэлийг ойлголцох хэмжээнд эзэмшсэн нэгэн аж. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрээр ирэх сарын 19-нд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох юм байна.

Бэлтгэсэн Б.СУВД-ЭРДЭНЭ /Үндэсний шуудан/

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …