Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээгээд байна. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоогдоод байгаа юм.