Люси Лью: Намайг холливудын цагаан сувд гэдэг

4ipg4at533dkh2hto3v5v65tf3Холливууд болон дэлхийд танигдсан Ази уран бүтээлчдийн төлөөлөл жүжигчин Люси Льюгийн “ELLE”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр сүүлд “HBO” телевизийн бүтээл “Ер бусын мөрдөгч” олон ангит кинонд тоглосон юм.

-Танд асуулт тавихаасаа өмнө нэг зүйл асуухыг минь зөвшөөрнө үү. Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог уу?

-Надтай адилхан төрхтэй бүсгүйчүүд байгааг үгүйсгэхгүй. Тэгэхдээ надтай усны дусал шиг адилхан бүсгүй байхгүй. Надтай адилхан ганцхан бүсгүй бол би өөрөө. Толь бидний төрхийг бидэнд 100 хувь адилхан харуулж чадахгүй. Толь хүртэл алдаа гаргадаг. Тиймээс эрхэм сэтгүүлчийн хариултад тийм гэж хариулья.

-Та 2008 оноос эхлэн бизнесмэн Ноам Готтесмэнтэй үерхэх болсон. Таныг энэ сарын 10-нд сүй тавьсан хэмээн мэдээллэх боллоо. Энэ хэр баттай мэдээлэл вэ?

-Олон фэн минь намайг хуримаа хий гэж зөвлөдөг. Сүүлийн хэдэн жил гэр бүлийнхэн минь ч шаардах боллоо. Би тийм залуухан биш л дээ. Миний нас аль хэдийнэ 40 давчихлаа.

-Хуримын тухайд?

-Хуримаа хийхийг хүсдэггүй бүсгүйг дэлхийн хаанаас ч олж чадахгүй. Би хуримаа хийхийг хүсдэг. Үнэнийг хэлэхэд, би үлгэрт итгэдэг бяцхан охин биш. Би бодит амьдралыг хангалттай сайн мэддэг. Хурим үргэлж төгс байдаггүй. Надтай ойр байдаг ихэнх бүсгүйчүүл хуримаа хийсэн. Тэгэхдээ тэдний арваас хоёр нь мөрөөдөж байснаараа амьдарч байна.

75uej1o49os39kbfiu69ou6hqo-Хоёулаа уран бүтээлийн тухай ярьцгаая. Таны сүүлд тоглосон “Ер бусын мөрдөгч” киноны шинэ ангиудыг ирэх сараас гаргахаар төлөвлөсөн. Энэ киноны нэгээхэн хэсэг болоход ямар байв?

-Би холливууд гэлтгүй хятадын кино урлагт хөл тавьсан үеэсээ ихэвчлэн зодоон буюу адал явдалтай кинонд тоглосон. Харин “Ер бусын мөрдөгч” кино бол өмнө нь тоглож байсан кинонуудаас эрс өөр. Зарим хэсэгт нь тоглоход их хүндрэлтэй байсан. Би энэ кинонд сэтгэл зүйч, зөвлөгчийн дүрийг бүтээсэн. Ер нь уул уурхай, анагаах ухаан, техникийн хэллэгийг цээжлэхэд их хэцүү. Хэдий би англи хэл төгс эзэмшсэн ч анагаахын зарим хэллэгийг хэлэхэд бас цээжлэхэд их хүндрэлтэй байсныг хэлэх нь зүйтэй байх.

-Тэнэгдүү, тэгэхдээ хэргийн зангилааг тайлахдаа гаргууд, мөрдөгч Шерлок Холмсын тухай өгүүлэх энэ уран бүтээл Америк, Британи гэлтгүй олон улсыг байлдан дагуулж буй. Тэгэхдээ энэ киноны жинхэнэ од нь та байлаа?

-Баярлалаа. Энэ киног үзсэн найзууд болон гэр бүлийнхэн маань намайг урмаар хангалттай шагнасан. “Чи үнэхээр гайхалтай харагдаж байна лээ” гэх үгийг их сонссон.

-Та бол Хятадын кино ертөнцөөс холливууд хүртэл амжилттай үсэрсэн цөөн хэдэн уран бүтээлчийн нэг. 2000 оны нэгдүгээр сард дэлгэцнээ гарсан “Шанхайн үд” киноны туслах дүрийг бүтээсэн Люси Лью гэх бүсгүйг хэдхэн сарын дараа холливууд даяараа таних болсон. Таны давуу тал эсвэл бусдыг байлдан дагуулж буй нууц увидасынхаа тухайд?

-Нууц увидас гэх үгний утгыг сайн ойлгохгүй байна. Холливуудад хурдан хугацаанд танигдсан зүйл минь яс үндэс, гадаад төрх минь байх. Намайг холливуудад ирэх үед Ази тэр тусмаа Хятадад кино урлаг хөгжөөгүй, бүдүүлгээр хэлэхэд кино гэдгийг ойлгохгүй хүмүүс аж төрдөг гэж боддог байсан. Хөгжилтэй шүү. Би Европчууд дунд орсон ази эмэгтэй. Тиймээс л танигдахад нэг их хугацаа зарцуулаагүй байх. Яагаад гэвэл би Ази хүн.

-Жеки Чан, Жет Лиг холливуудад танигдсан анхны Ази уран бүтээлчид гэдэг. Тэгэхдээ бодит байдал дээр та анхдагч биз дээ?

-Биднээс хэн нь эхэлж танигдсан нь одоо үед хоцрогдсон асуудал байх. Биднийг бүгд таньж байгаа нь хангалттай. Холливуудад дорны өнгө орж ирсэн чухал шүү дээ. Намайг холливуудын цагаан сувд гэдэг.1

p7c5qkacj020va1qpj81cec0b-“Шанхайн үд” кинонд Хятад гүнжийн дүр бүтээсэн. Энэ дүрийн дараахан “Чарльегийн сахиусан тэнгэр” кинонд Древ Барримур, Камерон Диазийн хамтаар тоглосон. Энэ кино тэр үедээ тэсрэлт болж, та гурвыг газарт буусан сахиусан тэнгэр мэтээр бичих болсон. Өнгөрсөн үеэ дурсвал?

-Энэ кино надад олон боломж авчирсан. Би энэ кинондоо хайртай. “Чарльегийн сахиусан тэнгэр”-т тоглохын тулд хэр их хөдөлмөрлөж, бэлтгэл хийснээ ч санахгүй байна. Зураг авалтын дараа миний бие их сульддаг байсныг л санаж байна.

-2000 онд “Чарльегийн сахиусан тэнгэр” нээлтээ хийсэн. Одоо 2015 он. 15 жил өнгөрсөн ч гэсэн та тэр үеийн сахиусан тэнгэр шиг залуухан, үзэсгэлэнтэй харагдах юм?

-Баярлалаа. 15 жил өнгөрчихөөд байна. Би өөрийгөө хөгширөөгүй гэдэгт нэг л итгэлгүй байна.

-Та өөрийнхөө аль хэсэгт илүү дуртай вэ. Таны нүд надад таалагддаг?

-Баярлалаа. Люси Льюгийн бие Люси Льюд л таалагдахгүй бол өөр хэнд таалагдах билээ. Миний хамар, хацраар нэг биш хэд хэдэн сэвх бий. Хөгжилтэй байгаа биз. Надад сэвхнүүд минь таалагддаг. Хөөрхөн санагдаад байдаг. 12 наснаасаа хойш энэ сэвхээрээ гангарч явна.

326ud4e8mbpi456jqcpkn2t1fo-Таны сэвх зураг дээр үнэхээр гайхалтай харагддаг?

-Тийм гэж үү.

-Зарим хүн бусдад байгаа зүйлийнхээ хэмжээг томруулаад л алдарших болжээ. Жишээ нь өгзөг, хөх гээд л. Таны хувьд?

-Надад эмэгтэй хүнд байх ёстой бүх зүйл байдаг гэж боддог.

-Өөрийнхөө тоглосон ямар кинондоо дуртай вэ?

-Жүжигчин Ума Турман гол дүрд нь тоглосон “Биллийг устга” кино. Энэ киног хэдэн удаа үзсэнээ ч санахгүй байна. Ихэвчлэн ганцаараа байх үедээ үздэг.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …