А.Мөрөн түүний намтар үнэхээр гайхалтай…

Монгол улсын шигшээ багийн тамирчин, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн нь 1989 оны 09-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн.

2ee72dca58cbe9331dbfcf58baa4f36a

Байрныхаа гадаанаас хөлбөмбөг тоглож эхэлсэн хүү маань гэр бүлийн хамт Дамба рүү нүүсэн байна. Дамбадаржаагийн голын эрэг дээрх бяцхан хөлбөмбөгийн талбай, 58-р сургуулийн хөлбөмбөгийн талбайгаас тэр цагаас хойш огтхон ч салаагүй хүү маань хөлбөмбөгт улам бүр дурласан юм. Тухайн үед шигшээ Залуучуудын шигшээ багт бэлтгэл хийж байсан Төрөө гэгч залуу дүү нарт хөлбөмбөгийн анхны цохилт, өшиглөлтийг зааж өгч байсан бөгөөд улмаар Баттөр багш тэнд тоглодог байсан болон зарим хүүхдүүдийг нийлүүлэн Од клуб болгон өөрчилж олон тэмцээнд орж байсан байна. Тухайн үеийн Од клуб бусад багуудад 10:0, 15:1 гэх мэт маш олон онооны зөрүүтэй хожигдож эсрэг багуудад бараг л уншуулж хожигдож байлаа. Гэхдээ хожигдолдоо шантралгүй тэмцсээр тун удалгүй тухай тэмцээнийхээ Шилдэг довтлогч болон урам орж улам илүү хичээх болсон. Үүний дараагаар Шархүү багшийн шавь болж хөлбөмбөгийн ертөнц лүү улам бүр нэвтрэн орж, маш их зүйлийг суралцаж, олон ч тэмцээнээс авч болох бүхий л шагналыг авсан юм. 15 насандаа Өсвөрийн шигшээ багт дуудагдан Хойд Солонгосын эсрэг тоглосон ба 16 насандаа мөн өсвөрийн шигшээ багт багтан Өмнөд Солонгосын эсрэг тоглож тухайн тоглолтондоо гоол оруулсан юм. 16 насандаа Үндэсний шигшээ багт дуудагдаж хамгийн залуудаа шигшээ багт дуудагдсан тамирчидын нэг болсон юм. Монголд байх хугацаандаа Сэлэнгэ Пресс багт хүчин зүтгэж байсан бөгөөд тухайн багаасаа Дуулиан 2020 тэмцээнд анх 2007 онд аварга болж байсан. Тухайн үед Дуулиан 2020 тэмцээний шилдгийн шилдэг тоглогчийг Америк руу 1 жил сургуульд явуулна гэж амалсан байсан бөгөөд Мөрөн ч тухайн жилийнхээ Шилдэгийн шилдэг тоглогч нь болсон. Гэвч Дуулиан 2020 тэмцээнийхээ амалсан амлалтандаа хүрэлгүй түүнийг Америк руу явуулсангүй. Харин түүний гэр бүлийхэн хүсэл мөрөөдөлийг нь унтраахыг хүсээгүй учраас байгаа бүхий л боломжоо дайчлан хүмүүсээс мөнгө зээлж хүүгээ алсын замд их зүйл сургахаар явуулсан. 2009 онд өөрийн хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдсэн хүү маань Маяамид болсон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд Европ, Латин Америкаас ирсэн 120 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөн тэдний ялагч нь болж Ханнибал Лагранжи их сургуулийн тэтгэлийг авч тус сургуульд суралцахаар болсон. Америкад байх хугацаандаа гэрээсээ анх хол яваад их хэцүү байсан бөгөөд Гэр бүлээ, найз нөхдөө, хайртай хүнээ маш ихээр санаж байсан бөгөөд хажуугаар нь гадаад хэл үзэж, хичээлээ хийнэ, цагийн ажил гээд л хэцүү бас завгүй өдрүүд үргэлжилсээр байсан. Гэрийхэн нь өр зээлж тавьж явуулсан болоод ч тэрүү гэртээ гэрээсээ ямар ч мөнгө авах боломжгүй учир хичээл бэлтгэлийн хажуугаар боломжтой бүх ажлыг хийдэг байсан. Хэрэв бага ч гэсэн цаг гарвал бөмбөгөө бариад л талбай руу, эсвэл фитнес клубруу явж бэлтгэлээ тасралтгүй хийхийг хичээдэг байсан юм. Америкад байх хугацаанд мөнгөгүй, бэртэл гэмтэл авах, хичээлийн дүн муу гээд л маш олон ачаалалаас болж бүүр шантраад орхиод явмаар өдрүүд маш их гарч байсан бөгөөд тэдгээр өдрүүдийг маш их тэвчиж, хөдөлмөрлөсний үр дүнд давж чадсан үнэхээр хүсэл мөрөөдөлдөө үнэнч мундаг залуу шүү Мөрөн маань…
Энэхүү бяцхан нийтлэлийг уншсан бүх залуусдаа Мөрөн маань “Хэзээ ч битгий бууж өгөөрэй, тэвчээртэй байгаад хөдөлмөрлөөрэй, тэгвэл чи ялагч байх болно” гэж хэлэх байхаа гэж бодож байна.

Мөрөндөө амжилт хүсье чиний ард Эх орон Монгол түмэн чинь бүгд байгаа шүү. Үргэлж залуус дүү нартаа үлгэр жишээ ийм мундаг байгаарай гэж хүсье.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …