Гэрийн тэжээвэр хараа хяналтгүй амьдыг хулгайлан худалдаалдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага саатуулжээ.
Тэд хамгийн сүүлд 40 ширхэг хулгайн тахиа машинд ачиж борлуулахаар явахад нь цагдаагийн байгууллага саатуулсан байна. Гэмт этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн 4, 32,26 дугаар хороонд оршин суудаг Д,Н,А нарын таван хүн байжээ.
Тэд одоогийн байдлаар найман удаагийн үйлдлээр иргэдийн тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул олон улсын худалдааны зах дээр аваачин бусдад худалдаалсан гэдгээ хүлээгээд байгаа аж. Мөн түүнчлэн шалгалтын явцад тэднээс уг амьтадыг Вьетнам авто засварын газрын Вьетнам хүмүүс авдаг байсан нь тогтоогджээ.