Анжелина Жоли бусдыг гайхшруулав

536pc3821op3dn2jlonluukp5vХолливудын алдарт жүжигчин Анжелина Жоли шүтэн бишрэгчтэйгээ хамт сэлфи зураг авахуулахын тулд өвдөг сөхөрсөн нь олны анхаарлыг ихээр татсан билээ. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн зураг бүхий сэтгүүлүүд тавьсан хананы дэргэд гунихран сууж байсан эмэгтэй дээр Жоли явж очоод гэрэл зургийн аппаратаар нь хэд хэдэн зураг хамт даруулсан байгаа юм. Түүний үнэнч шүтэн бишрэгч нь Анжелина Жолиг хэдэн цагийн турш хүлээж суусан аж.

Анжелина Жолиг ийм үйлдэл гаргана гэж санаагүй хэмээн ойр байсан хүмүүс нь хэвлэлд ярьжээ. Өдгөө 39 настай жүжигчин бүсгүйг Холливудын алдарт жүжигчин гэхээсээ илүүтэй хүмүүнлэгийн  элч хэмээн нэрлэгдээд багагүй хугацаа өнгөрч буй.

Тэрбээр саяхан Дэлхийн II дайны үеийн үйл явдлыг харуулсан “Unbroken” хэмээх  кинонд тоглосон билээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …