Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийнхөө амьдралаас сэдэвлэн кино зохиол бичжээ

386d6105f08668fbig_1Cүүлийн 20 жилийн дотор гарч ирж байгаа зохиолчдийн гол  төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй Х.Болор-Эрдэнэ. Өвөрмөц сэтгэлгээтэй, дайчин, бас тун хөдөлмөрч энэ бүсгүйг орчин цагийн Монголын утга зохиолд сэтгэлгээний хэмээх тодотголтой цоо шинэ уран зохиолыг бий болгож,реалист уран зохиолыг олон арван жил уншиж ирсэн Монголын уншигчдын сэтгэлгээний цар хүрээнд хувьсгал хийж чадсан нэгэн гэж тодорхойлох нь бий. Тэгвэл тэрээр саяхан нэгэн сонирхолтой бүтээлийн зохиолыг бичсэн нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ нь УГЖ Д.Хүрэлхүүгийн продюссерлосон “Хамтран амьдрагч” хэмээх уран сайхны кино юм. Уг киноны зохиолыг Х.Болор-Эрдэнэ өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгээс сэдэвлэн бичжээ. Тэгэхдээ тэрээр “Бодит амьдралаас сэдэвлэн энэхүү кино зохиолыг бичсэн юм. Гэхдээ бүтэн бодит түүх гэж ойлгож болохгүй шүү. Сэдэвлэсэн зохиол” хэмээн уншигчддаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан анхааруулжээ. Тус кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …