Солонгос улсын Жонгжү хотын цагдаагийн газраас тус улсад ажиллаж, амьдардаг Узбекстан улсын иргэн, 23 настай А-г саатуулжээ. Тэрээр үерхэж байсан монгол найз бүсгүйнхээ нүцгэн зургийг өөрийн нутаг нэгт 3-4 залууд илгээсэн байна. Узбек эр монгол бүсгүйтэй өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн үерхжээ. Монгол бүсгүй узбек залууд дотно харьцаагаа дуусгах шийдвэр гаргаснаа хэлсэн байна. Үүнийг сонссон тэрээр өнгөрсөн 12 сард монгол бүсгүйн амьдардаг байрны цонхоор түүний нүцгэн байгаа бичлэгийг нууцаар 3 удаа, нийт 12 удаа видео бичлэг хийж авсан бөгөөд үүнийгээ зураг болгож найзууддаа илгээсэн аж.
Монгол бүсгүйн хувьд Солонгос улсад хууль бусаар амьдардаг тул энэ тухай цагдаагийн газар мэдэгдэж чадаагүй байна. Гэвч тухайн гадаадын иргэн нь гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд түүний хувь хүний тухай мэдээллийг чандлан нууцалж, цагааачлалын албанд шилжүүлэлгүйлгээр хэргийг шийдэх хууль 2013 оны 03 сараас эхлэн Солонгос улсад үйлчилж байгааг түүнд сайтар ойлгуулж, үүний дагуу тэрээр өргөдөл гаргаснаар узбек залуу А-г саатуулжээ.