“Дайчин сүх” ХХК-ийн автобусны жолоочид 9 жилийн ял оноов

7ac50fc5c9fd6b69bigСүхбаатар аймгаас Улаанбаатарыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн 05-22 СҮА улсын дугаартай автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн зам буюу Цонжин болдогийн ойролцоо өнгөрсөн зургаадугаар сард осолдсон юм. Жолооч Содномдаржаагийн Болдбаатар нь Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ.

  Ослын улмаас 7 хүний амь нас хохирч, 9 хүний биед хүнд зэргийн гэмтэл, -13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл авч  15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба “Дайчинсүх” ХХК-ний эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашинд 36.440.000  төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.

Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б-т ЭХТАийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …