АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Юрген Клинсманн сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр 2014 оны дэлхийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон Йоахим Лёв-ын талаар ярьсан байна.
Кристиано Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардан авахаас өмнө Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв 2014 оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон юма. Лёв Германы шигшээ багийг удирдаж 2014 оны дэлхийн аварга болгож, Германчууд 4 дэх удаагаа дэлхийн аваргын алтан цомыг өргөсөн юм. Йоахим Лёв 2006 оны дэлхийн аваргын үеэр Юрген Клинсманы туслахаар ажиллаж байсан. Харин тэмцээний дараа Германы багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон юм. Тэгвэл Юрген Клинсман Йоахим Лёвын талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.
Юрген Клинсманн: Йоахим Лёв оны шилдэг дасгалжуулагч болоход гайхаад байх зүйлгүй ээ гэж бодож байна. Тэр дэлхийн аваргад түрүүлсэн. Ажлаа маш сайн хийсэн. Харин Мануэль Нойер л жоохон харамсалтай санагдаж байна. Тэр маш сайн тоглосон. Хөлбөмбөгчний карерийн хамгийн хамгийн чухал тэмцээний түрүү бол дэлхийн аварга байдаг. Нойер түрүүлж чадсан шүү дээ. Гэхдээ та бүгд Роналду эсвэ, Мэсси эсвэл эдгээр залуусын тухай ярихдаа тэднийг үргэлж дэлхийн шилдэг, топ тоглогчид гэдэг. Та бүхэн бүгдээрээ л тэдэнд сайн сайныг хүсэж ярьдаг . Тэд бүгдээрээ л ямар ч шагналыг авч чаднаа. Харин би Мануэл Нойерийн төлөө санал өгсөн юм шүү. Түүнд найдаж байсан. Харамсалтай нь тэр авч чадаагүй.
Одоо 50 настай Юрген Клинсманн 2011 оноос хойш Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж байгаа билээ.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …