Содномдаржаагийн Болдбаатар 2014 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 07:40 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны адаг Цэнхэрийн гүүрний тойргийн замд “Дайчин сүх” ХХК ны эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргажээ.
Ослын улмаас:
-7 хүний амь нас хохирч,
-9 хүний биед хүнд зэргийн гэмтэл,
-13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл
-15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба Дайчинсүх ХХК-ний эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашинд 36.440.000 төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.
Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарт ЭХТАийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.