“Лалын улс” хүүхдээр 2 залууг буудуулжээ

лалТОКИО. /NHK/. Хоёр залууг нэг хүү буудаж байгааг харуулсан шинэ дүрс бичлэгийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл гаргалаа. Мягмар гарагт гаргасан уг дүрс бичлэгээс харвал, Оросын тагнуул гэж буруутгагдсан, өвдөг сөгдсөн хоёр залуугийн ард “Лалын улс”-ын босогч бололтой нэг залуу, буу барьсан хүүтэй зогсож байна.

Хоёр залуугийн араас хүү толгойн тус газар нь буудахад тэд газар унаж байгаа нь мөн харагдаж байна. Ингээд хүү тэр газраас явснаар уг дүрс бичлэг дуусчээ. Уг дүрс бичлэгт засвар хийсэн байж магадгүй учир тэр хоёр залууг яг буудаж хөнөөсөн эсэх нь тодорхой бус байна. “Лалын улс” хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэхээр цэргийн бүрэн бэлтгэл сургуулилтад хамруулсаар байгаа билээ. Хүүхдүүд байлдааны ажиллагаанд оролцож, халдлага үйлдэх хүсэлтэй байна гэж харуулахыг зорьсон нь илэрхий уг дүрс бичлэгийг гаргасантай  нь холбогдуулан “Лалын улс”-ыг олон улс цаашид эрс шүүмжилж магадгүй.

Эх сурвалж: Монцамэ.мн

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …