2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД
“Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх” өдөр тохиож байна
1 дүгээр сарын 7-оос 13-нд ГССҮТ-д нийт 1449 хүн хандсаны 59.8 хувийг эрэгтэйчүүд, 20.6 хувийг 0-15 насны хүүхэд, 9.8 хувь нь хэвтэн эмчлэгдэж, 11 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Гэмтлийн шалтгааныг харвал 38.9 хувийг уналт, 11.4 хувийг зам тээврийн осол, 6.9 хувийг түлэгдэлт эзэлж байна.
Эх сурвалж: ГССҮТ
Томуу, томуу төст өвчин буурчээ
2014 оны 1 дүгээр сарын 5-наас 11-ний хооронд улсын хэмжээнд 180.122 хүн амбулаториор үйлчлүүлсний 15.882 (8.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 3.4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их, 10.000 хүн амд 57.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 31.4, өмнөх оны мөн үеэс 12.7 тохиолдлоор их байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын мэдээлэл
2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500(59%) нь нас барсан байна.